"Никитон" хамтлагийн Б.Батчулуунд зөрчлийн хэрэг үүсгэж, торгоно

Т.Алтансүх | Yazguur.mn
2021/04/12

Цахим сүлжээгээр "Никитон" хамтлагчийн ахлагч Б.Батчулуун найздаа тохиолдсон эмэгтэй хүнийг хүчирхийлсэн байж болзошгүй үйл явдлыг онигоо болгон ярьж, түүнийг нь С.Сэрчмаа лайв хийж, хүчирхийллийг өөгшүүлэн инээж байгаа бичлэг түгсэн нь олон нийтийг бухимдуулаад байгаа билээ. 

Хууль, хяналтын байгууллагаас уг бичлэг, мэдээллийн мөрөөр мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлж, "Никитон" хамтлагийн ахлагч Б.Батчулуунаас тайлбар, мэдүүлэг авсан байдаг. 

Тэгвэл дуучин Б.Батчулууныг гэмт хэрэг зөрчлийн талаар олж мэдсэн зүйлээ холбогдох байгууллагад нь мэдэгдээгүй гэх үндэслэлээр ЗӨРЧЛИЙН ХЭРЭГ үүсгэсэн талаар эх сурвалж мэдээлж байна. 

ЗӨРЧЛИЙН ТУХАЙ ХУУЛЬД ЗААСНААР: Уг хуулийн 31-р зүйлийн 31.1.3.-т гэмт хэрэг, зөрчлийн талаар олж мэдсэн зүйлээ холбогдох байгууллагад мэдээлэх,  

5.9 дүгээр зүйл. Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль зөрчих /Энэ зүйлийг 2019 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./ 1.Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд заасан үүргээ биелүүлээгүй бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэж заажээ. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна