Канадад 12-15 насны хүүхдүүдэд “Pfizer”-ын вакциныг хэрэглэхийг зөвшөөрч магадгүй

Г. Энх-Амгалан | Yazguur.mn
2021/04/12

Канадын Эрүүл мэндийн яам Америкийн “Pfizer” компанийн коронавирусын вакцинаар 12-15 насны хүүхдүүдийг дархлаажуулах зөвшөөрлийг удахгүй өгч магадгүй гэж “Global News” телевиз мэдээлжээ.

Энэ мэдээллийг тус телевизэд “Pfizer” компани өгсөн бөгөөд тус компани Канадын Эрүүл мэндийн яамнаас "ойрын долоо хоногт" зохих зөвшөөрлийг авна гэж найдаж байна.

Канадын эрх баригчид өнгөрсөн оны 12 дугаар сарын 14-нөөс хүн амаа вакцинжуулж эхэлжээ. Одоогийн байдлаар тус улсад Америкийн “Pfizer”, “Moderna”, “Johnson & Johnson”, Их Британи-Шведийн “AstraZeneca” компаниудын вакцинуудыг хэрэглэж байгаа бөгөөд 7.1 сая хүн буюу хүн амынх нь 18.9 хувь нь вакцин хамрагджээ.  

“Pfizer” компанийн вакциныг одоогоор 16 болон түүнээс дээш насны хүмүүст хэрэглэхийг зөвшөөрчээ. Бусад вакциныг зөвхөн насанд хүрэгчдэд хийхийг зөвшөөрсөн байна.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна