Цар тахлын вакцины ачаар ХДХВ, хорт хавдрын вакциныг бүтээнэ

Т.Алтансүх | Yazguur.mn
Өчигдөр 15 цаг 43 минут

Эрдэмтэд цар тахлын эсрэг вакцин бүтээсэн технологийг цаашид ХДХВ болон хорт хавдраас урьдчилан сэргийлэхэд ашиглах боломжтой хэмээн дүгнэжээ. Тухайлбал, Pfizer/BioNTech, Moderna компаниудын бүтээсэн цар тахлын эсрэг вакциныг "мРНХ" хэмээх хараахан батлагдаж амжаагүй байсан шинэ технологиор бүтээж, өндөр амжилтад хүрсэн юм.
Эдгээр шинэ технологиор бүтээсэн вакцинууд SARS-CoV2 вирусийн өргөсний уурганд агуулагдах "мРНХ"-ийг хуулбарлан хүний биед тарьж, дархлааны системд танилцуулан тохирсон эсрэг биет үүсгэх замаар ажилладаг аж.
 
  Техасын их сургуулийн хорт хавдар судлалын төв "мРНХ" технологиор хорт хавдрын эсрэг вакцин бүтээх ажлаа нэгэнт эхлүүлсэн байна. Харин Калифорнийн их сургуулийн эрдэмтэд шинэ технологиор ХДХВ-ийн эсрэг вакцин бүтээхээр ажиллаж эхэлсэн гэнэ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна