Нам гүм байсан Д.Уранзаяа эргэн гарч ирэв

Т.Алтансүх | Yazguur.mn
2021/04/28

Монголын сагсанбөмбөгийн спортын талбарт өөрсдийн нэр алдраа дуурсгаж, амжилт үзүүлж чадах чадварлаг залуу тамирчид болох Т.Их-Уул, Х.Цогтсайхан нар харамсалтайгаар амиа алдсан хэрэг иргэдийг цочроож орхисон. Учир нь тэд хөл хорио тогтоосон үед нэгэн олны танил бүсгүйн төрсөн өдрийг тэмдэглэхээр гэрт нь очиж, согтууруулах ундаа хэрэглэн, биенийгээ гэмтээж, өөрөө өндрөөс үсэрсэн байдаг.

Тэр олны танил бүсгүй нь эрчүүдийн дунд ихээхэн алдартай, хөтлөгч, гоолиг бүсгүй Д.Уранзаяа. Хэрэг явдал болсноос хойш ердөө хоёрхон сар өнгөрчээ. Цагдаад байцаалт өгч, гэрчээр татагдан гүн шоконд орсон Д.Уранзаяа энэ хугацаанд тун нам гүм байв. Ёстой л усанд хаясан чулуу шиг агуу инстаграмдаа хүртэл пост хийгээгүй. Олны нүднээс хол сторидоо мэр, сэр зургаа хийн, чимээгүйхэн амьдарсаар. Гуниж харуусахын хэрээр түүн рүү ирсэн дайралт их байсан нь дамжиггүй. Мэдээж үлдсэн нь амьдардаг хорвоо. Олонд нээлттэй амьдралын хэв маяг, олны анхааралд байдаг Д.Уранзаяа тийм ч удаан чимээгүйхэн явж чадахгүй л болов уу.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна