Нөөцийн махыг өндөр үнээр борлуулж байсныг илрүүлжээ

Х.Буян-Эрдэнэ | Yazguur.mn
2021/04/28

Иргэн Г.Төгөлдөрийн гомдлын дагуу Баянгол дүүргийн 12 дугаар хороонд байрлах “Хос групп” ХХК-ийн нөөцийн мах болон өвлийн зоорийн мах худалдан борлуулдаг махны дэлгүүрт Баянгол дүүргийн засаг даргын тамгын газрын мэргэжилтэн Тэмүүжингийн хамт ШӨХТГ-аас хяналт шалгалт хийжээ. 

Иргэн Г.Төгөлдөр үхрийн, өвлийн зоорийн мах худалдан авсан байна. Нэг кг үхрийн махыг 14500 төгрөгөөр авсан нь НӨАТ-ын баримтаар нотлогдсон аж. Түүнд нөөцийн махыг үндсэн буюу илүү өндөр үнээр борлуулж байсныг тогтоожээ. Нөөцийн, үхрийн ястай мах  нэг кг нь 7700₮-ийн үнэтэй. 

Мөн ШӨХТГ-аас “Хан Талст Баянзүрх” захад үхрийн гуяны шинэ махыг 16500 төгрөгөөр худалдаалж байсныг 16000 төгрөгөөр худалдах шаардлагыг захын удирдлагад хүргүүлсэн байна.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна