Э.Энхбатын эмчилгээний зардалд Н.Түвшинбаяр 160 орчим сая төгрөг өгчээ

Т.Алтансүх | Yazguur.mn
2021/04/29

Нэг л өдөр алдаа гаргаж, олимпын аваргын нэр хүндээ шалаар нэг тараасан Н.Түвшинбаяр өдгөө хорих ангид саатуулагдаж буй. Тэрээр энэ сарын 1-ний өдөр Улсын начин Э.Энхбатыг зодож, биед нь хүнд гэмтэл учруулан өөрөө зугтсан байдаг. 

Хэвтэрт ортлоо зодуулсан Э.Энхбат ямар ч ухаангүй байсаар энэ сарын 12-ний өдөр БНСУ руу яаралтай авч явсан юм. Одоог хүртэл ухаан ороогүй байгаа бөгөөд начин Э.Энхбатын уушги устсан, биеийн байдал нь маш хүнд байгаа гэж ар гэрийнхэн нь мэдэгдсэн. Тэгвэл Улсын начин Э.Энхбатын биед гэмтэл учруулсан Н.Түвшинбаяр түүний эмчилгээний зардалд 160 сая гаруй төгрөг өгчээ. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна