УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэнгийн гууль нь цухуйж эхлэв үү

Т.Алтансүх | Yazguur.mn
2021/04/29

2020 оны сонгуулиар УИХ-д тодорч, шинэхэн гишүүний суудал авсан Ж.Чинбүрэн эмч салбартаа үнэлэгдсэн, хорт хавдар эмчилдэг гавьяатай нэгэн орж ирсэн нь иргэдийн дунд сайшаалтай явдал байв. Ж.Чинбүрэн гишүүнд багуулсан гавьяа их бий. Монголчууд ихээр өвчилдөг элэгний хорт хавдар, элэгний өвчлөлийг Ж.Чинбүрэн эмч гардан хийж, олон хүн, олон гэр бүлийг элэг бүтэн болгосон. Гэвч нэг ч алдаагүй хүн гэж үгүй.

Өчигдөрхөн “Мэдээллийн урсгал”-д зочноор уригдаж, түүний будлиантай баримт ил болж, сандаргав. Энэ тухай сэтгүүлч Б.Отгон цахим хуудастаа  “Ж.Чинбүрэн гишүүнд харуулсан баримт!!!

Гэрээ юу! Мөнгө шилжүүлсэн хуулга уу? 2014 онд Ж.Чинбүрэн Хавдар судлалын үндэсний төвийн тасгийн эрхлэгч байхдаа М.Билэгтийн “Ачлал Оточ” эмнэлэгийн санхүүгийн эх үүсвэр бүрдүүлж, эмнэлгийн барилгыг ашиглах түрээсийн гэрээ байгуулан, менежментийн багт шилжүүлэн өгөх нөхцлийг хангах гэрээ байгуулжээ. Энэ хүрээнд

2014.03.20-д 5,000$

2014.11.05-д 30,000$

2014.12.30-д 25,000$

2014.09.08-д 18 сая 340 мянган төгрөг гэх мэтээр 80,000 орчим мянган доллар /200 гаруй сая төгрөг/ авсны л баримтыг би өөрт нь үзүүлсэн. Ж.Чинбүрэн эмч “зөвлөх үйлчилгээний гэрээ”, “шилжүүлсэн хуулга өөр” гэж хэлсэн. Та бүхэн өөрсдөө хар даа.” хэмээн бичжээ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна