УИХ-ын гишүүн С.Ганбаатар 4дэх намдаа элслээ

Т.Алтансүх | Yazguur.mn
2021/04/30

Үйлдвэрчний эвлэл, эрх ашиг ярьж уул уурхайнхныг чимхдэг байсан улаан хамарт хүү улс төрийн намыг бууз шиг чимхэж явна. Болохоос нь өмнө түүхийрүүлж хаяаад байгаа ч юм шиг цэцгэн настай улстөрч. Иргэний хөдөлгөөн, ХҮН, МАХН, эцэст нь яг нэг сайхан жигнүүр бууз болохтой тэнцэх 20 минутын АН. Энэ хүний анхны нэрийн хуудас нь Фэнг-Шү байсныг одооны хүмүүс бараг мартаа биз. Монголд нам олон Босоод шилжилт олон.
Жишим ч үгүй хамарнаас бусад нь улайхгүй хувиралгүй шилжихийг яана. Хэдүүлээ нэг мөрийцөх үү? Удахгүй саяхан унаган эхнэрээ намын даргаараа тавьсан Л.Гүндалайд тэр дагаар орж мэднэ. Яагаад? Яадаг юм, хэдэн лайк шэйр нь хаа юм. Муугаар ч хамаагүй, буузны настай ч хамаагүй олны нүдэнд өртсөөр байгаад eрөнхийлөгчид үзэх санаархал нь нүдээ анисан ч харагдаад байна. Эвгүй тонгордог энэ мэт гарууд их улс төрийн хатавчинд бас байна аа байна.

Элдвийг эсэргүүцлээ гээд энд тэнд тийчлээд хэвтчихнэ. Эрх жаал шиг царайлж байгаад яаж ч самарч мэднэ гэж жийрхэж зайгаа баригсад нэмэгдэж байна. УОК, хаврын тэнгэр, эмэгтэй хүн бүгд нийлээд энэ хүний ээдрээт араншинг барахгүй нь.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна