Эхнэрээ зодсон дуучин Лхагва өөрийгөө өмөөрч, тайлбар хийв

Т.Алтансүх | Yazguur.mn
2021/05/01

Хайрын дуугаараа олонд алдаршсан “Мөнхийн реп" хамтлагийн дуучин Б.Лхагваа эхнэрээ зодож, танхайрсан тухай мэдээлэл сошиал орчинд шуугиан дэгдээгээд амжив. Гэр бүлийн маргаан, хоорондоо таарч тохирохгүй байгаа асуудал, жижиг хэрүүлээ хүртэл сошиалд байдгаа тавиад дэлгэчихдэг болсон цагт дуучин Б.Лхагва хөхүүл эхнэрээ зодсон хэмээн баалуулж сууна. 

Түүний эхнэр цахим хаягтаа зодуулсан зургаа дэлгэж, “4 сарын 19 Лхагвацэрэнд ингэтлээ зодууллаа. Үр хүүхдийг нь төрүүлээд 9 сартай хөхүүл юм би. Гэр бүлийн хүчирхийлэлийн төв надтай холбогдоно уу. Яагаад гэхээр энэ хүн намайг ингэтэл зодчоод өмгөөлөгч найзаа аваад надтай тэмцэж байгаа юм. Би хаана хандах ёстой вэ” гэв.

Харин дуучин Лхагваа эхнэрээ зодсон шалтгаанаа тайлбарлаж, хариуд нь:

“Өөдөсхөн чинээ 2 хүүг минь янханааc төрсөн золбин хүүхдүүд гэж хэлсэнийх нь хариуг аав хүн би сэтгэл дотроо уйлж өмөлзөхдөө тэсэлгүй өгсөн,ярьвал ихээ юм бгаа,шүүхийн өмнө бүгдийг ярьнаа,ил харагдаж бга шигээ бдгүмаа,эмэгтэй хүний хүчирхийлэл гэж бдаг шүү харамсалтай нь дандаа хаалганы цаана болж бдаг” хэмээн өөрийн цахим хаягтаа бичжээ.




Сэтгэгдэл (3)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 192.82.90.102
    2021/05/01

    Яадаг байсан ч зэрлэгээр зодсон нь балмад бүдүүлэг явдал Хүн хэлээрээ мал хөлөөрөө гэж өмнө нь зоддог байсан байх аргаа бараад нийтэд мэдээлсэн болов уу

    Хариулах
  • 202.9.47.2
    2021/05/01

    Эмэгтэйчүүд бид нар зовох ёстой юу

    Хариулах
  • 64.119.26.3
    2021/05/01

    Tenegteechee tegeed zoddog ni yaj bga hyyr we. Hayad l yawna biz nohoi baas min

    Хариулах