АНУ-ын тэнгисийн цэрэг дроны салаагаар бай устгаж Хятадад үзүүлэв

Х.Буян-Эрдэнэ | Yazguur.mn
2021/05/02

АНУ-ын тэнгисийн цэрэг дэлхийд анх удаа дрон буюу жолоочгүй техникийн салаа ашиглан бай устгаж, өрсөлдөгч Хятад оронд тодорхой дохио өглөө. Тухайлбал, АНУ-ын тэнгисийн цэргийн Калифорнийн эрэгт зохион байгуулсан жолоочгүй систем ашигласан байлдааны сургуулилалтын үеэр дроны салаагаар даалгавар гүйцэтгэн, завь сөнөөж үзсэн байна.

Сургуулилалтын талаар адмирал Жим Айкен “Бидний сургуулилалтын зорилго жолоочгүй техник жолоочтой техниктэй хамтран, багаар ажиллах чадвартай гэдгийг нотлох явдал байлаа” хэмээн ярьжээ.

Гэхдээ сургуулилалтад чухам ямар хэмжээтэй хэдэн дрон ашигласан талаар нарийн мэдээллийг нийтэд ил зарлаагүй аж. Тиймээс ажиглагчид АНУ-ын тэнгисийн цэргийг LOCUST технологийн 50 орчим дрон ашигласан хэмээн таамаглажээ. Тус дроны технологийг “Цөөвөр чоно” хэмээн нэрлэдэг аж. "Цөөвөр чоно" дрон зургаан кг жинтэй, 152 см далавчтай бөгөөд энгийн пуужингаас хямд хэрнээ илүү олон бай устгах чадвартай юм.

Түүнээс гадна дээрх дронууд маш хурдтай нисч, дайсны радар зэрэг технологийг түрүүлж устгаснаар давуу тал үүсгэж, эсрэг талыг өөрсдийн илүү том зэвсгүүдийн өмнө хамгаалалтгүй болгодгоороо чухал ач холбогдолтой аж. Түүнчлэн дээрх байдлаар 50 дрон зэрэг хөөрснөөр эсрэг талын 50 жижиг объект руу зэрэг дайрах боломжтой юм.

Сүүлийн үед Бээжин АНУ-ын хөлөг онгоцуудыг Өмнөд Хятадын тэнгист хянахын тулд хамгаалалтын шинэ технологи бүтээж байгаа билээ. Харин АНУ-ын тэнгисийн сургуулилт Бээжинд харуулж буй хариу бололтой.

Эх сурвалж: UNILAD



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.178.61
    2021/05/03

    Ххэ Хятад Израйл гээд маш олон улс камикадзе дрон хийчэхсэн сүрдмээр айх зүйл биш болсон. Саяхан болсон уулын карабахын дайнд Израйлийг энэ төрлийн дроноор Азарбеджаны тал Арменид цохилт өгсөн. Шууд битгий хуулж орчуул судалж бичвэл зүгээр

    Хариулах