Сүүлийн 24 цагт 911 шинэ тохиолдол бүртгэгдэж, 2 хүн нас барлаа

Т.Алтансүх | Yazguur.mn
2021/05/03

Коронавируст халдварыг илрүүлэхээр сүүлийн хоногт улсын хэмжээнд хийсэн шинжилгээний хариуг  ЭМЯ-ны хэвлэлийн ажилтан Б.Ууганбаяр танилцууллаа.

Тавдугаар сарын 02-ны 11:00 цагт мэдээлэл хийснээс хойш сүүлийн 24 цагт нийт 10  хүнээс  лабораторид шинжилгээ хийсэн байна. Үүнээс 911 тохиолдол шинээр бүртгэгдлээ. Монгол Улсын нийт батлагдсан тохиолдол 39,381 боллоо.

Шинээр илэрсэн тохиолдлыг танилцуулбал,

Батлагдсан тохиолдлын 823 нь Улаанбаатар хотод бүртгэгдсэн байна. Орон нутагт нийт 88 тохиолдол батлагдлаа. Эмнэлгээс шалтгаалах хоёр тохиолдол бүртгэгджээ.Зөөвөрлөгдсөн нэг тохиолдол байна.

Сүүлийн 24 цагт хоёр хүн нас барсан байна.

Нийтдээ 119 хүн коронавирусийн халдвараар нас бараад байна. Нас барсан хүмүүсийн ар гэр, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.

Нийтдээ 4,956 хүн эмчлэгдэж байна.

 Биеийн байдлыг үнэлбэл:

  • Маш хүнд 119
  • Хүнд 488
  • Хүндэвтэр 1,525
  • Хөнгөн 2,824 хүн байна.

Сүүлийн 24 цагт нийт 1,225 хүн эдгэрч,  нийт эдгэрсэн хүний тоо 22,932 боллоо.

Хөнгөн хэлбэрээр өвчлөн гэртээ тусгаарлагдаж, өрхийн эрүүл мэндийн төвөөс хяналт  тавьж  байгаа 8,302 хүн байна.  Нийтдээ 3,054 хүнийг гэрт нь үлдээх үү эсвэл эмнэлэгт хэвтүүлэх үү гэсэн тандалтыг хийж байгаа.

 Дотоодын халдварыг танилцуулбал: Хоёр дахь дэгдэлт

Хөдөө орон нутагт сүүлийн 24 цагт 88 тохиолдол шинээр бүртгэгдсэн ба нийт халдварын тоо 4,319 боллоо. Ингэснээр Монгол улсын 21 аймгийн 20-н аймагт нь халдвар бүртгэгдээд байна.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна