С.Жавхлан “Эхнэрийн заавраар” нэвтрүүлгийг шүүмжлэв

Т.Алтансүх | Yazguur.mn
2021/05/03

Төрийн ордон руу орохдоо морь хөлөглөж, УИХ-д дөрвөн жил дээлээр гангарч, үндэсний брэнд ярьсаар парламентийн тайзнаас буусан С.Жавхлан өдгөө урлагийн тайзан дээрээ гал асааж буй. Гишүүний суудлаас буусан даруйдаа цэнгэлдэхийг тойруулж, дуугаа дуулсан нь ёстой л түмэн олныг баясгаж, цангааг нь тайлах шиг болсон. Одоо ч эхнэртэйгээ цуг үндэсний дээлээр госж, ахуйн уламжлалаа хадгалж, зан заншлын дагуу амьдардаг тэрээр “Эхнэрийн заавраар” нэвтрүүлгийг шүүмжлээд авав. Учир нь тус нэвтрүүлгийн зүгээс С.Жавхланг эхнэртэйгээ хамтран оролцох санал тавьсанд гишүүн асан уурсаж, татгалзжээ.

Тэрээр “Эхнэр нь заагаад хоол хийдэг нэвтрүүлэг наадмын дугаар гээд ярилаа: Алийн болгон дандаа хоол хийх вэ? Одоо наадахаа өөрчлөөд хүрз бариад ажил хийдэг, хогоо цэвэрлэдэг, бодитой үр бүтээлтэй нийхэмд зөв уриалга үлгэр дууриалал болдог нэвтрүүлэг хийцгээ гэлээ! Зөв үү?

Жалгаар нэг хаядаг арьс нэхийгээ ч болтугай элдээд эд хийхийг нь заагаад өгдөг, бүтээлч үлгэр жишээ хүмүүсийг гаргадаг зурагт энэ дэнж дээр нэг ч алга...” хэмээн цахим хуудастаа бичжээ.



Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 103.140.11.98
    2021/05/05

    зүгээр материалаар тоглуулж байхаар нийгэмд хүнд байгаа хүмүүсдээ тус болвол зүгээр сэн дээ бэлгэнд өгч байгаа зүйлс мөнгөөр бодвол их зүйл болно доо

    Хариулах
  • 103.140.11.98
    2021/05/05

    тийш дээ 7

    Хариулах