Д.Дагвадорж: Спутник вакцин дархлаа тогтоох 0,1% хэмжээнд хүрсэнгүй

Т.Алтансүх | Yazguur.mn
2021/05/04

Ковидгүй зуны төлөө улс даяар нэг сая иргэн вакцинжуулалтдаа хамрагдаж, нэгдүгээр тунгаа хийлгээд байна. Хятад болон Энэтхэг вакцин ирж иргэд хийлгэж байгаа ч зарим нь Спутник орос вакцин хийлгэнэ хэмээн хойшоо суусаар. Харин Асашёорюү Д.Дагвадорж өөрийн биеэр Спутник вакцин хийлгэж эсрэг биет тогтсон эсэхийг шалгуулжээ. Гэвч эсрэг биет үүсээгүй байна. Энэ тухайгаа тэрээр цахим хуудастаа бичиж, иргэдийг Хятад вакцин хийлгэхэд уриаллаа.

Тэрээр “За хүмүүс минь Спутник вакцин миний биед дархлаа тогтоох 0,1% хэмжээнд хүрсэнгүй ээ!!! Гуймтгай мөртлөө голомтгой гэдэг шиг. Хятад вакцинаа хийх нь дээр юм байна шүү. Өөрийн бие дээр хайртай та нартаа зориулж туршиж үзүүллээ. Одоо вакциндаа хамрагдаад өгөөрэй! Би ч яахав 3 дахь тунгаа хийлгэхээс өөр аргагүй боллоо. Цэрэнд бол 3-ыг гэдэг гоймонгийн үлгэр болчихлоо. За амжилт хүсье.” Гэжээ.



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.