Өчигдөр 45 хүн согтуу жолоо барьж, 122 хүн эрүүлжүүлэхэд хоножээ

Т.Алтансүх | Yazguur.mn
2021/05/04

Энэ сарын 3-нд буюу өчигдөр цагдаагийн байгууллагын 102 дугаарын утсанд нийт 948 гомдол мэдээлэл бүртгэгджээ. Үүнээс зөрчлийн дуудлага мэдээлэл 842, хулгайтай холбоотой 12, гэр бүлийн хүчирхийллийн дуудлага 93, гэмт хэргийн шинжтэй 38 мэдээлэл ирсэн байна.

Үүнээс гадна автомашин согтуу жолоодсон 45, олон нийтийн газар зүй бусаар биеэ авч явж, танхайрсан 84, хүний биед халдсан 28, Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль зөрчсөн 56, эрүүлжүүлэх байранд хоносон 122, оршин суугчдын амгалан тайван байдал алдагдуулсан 46 тохиолдол гарчээ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна