Х.Нямбаатар: 70 гаруй хуулиар Ерөнхийлөгчид олгосон эрхийг хязгаарлана

Т.Алтансүх | Yazguur.mn
2021/05/04

Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд бусад хуулийг нийцүүлэх ажил үргэлжилсээр байна. УИХ, Засгийн газрын тухай хуулиас эхлээд нэлээд хэдэн хуульд Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн дагуу өөрчлөлт оруулсан. Харин Ерөнхийлөгчийн тухай хуульд өөрчлөлт оруулаагүй байгаа юм. Уг хуулийн төслийг боловсруулах ажлыг Хууль зүй, дотоод хэргийн яам хариуцаж байгаа ажээ. 

Х.Нямбаатар сайд өнөөдөр УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанд оролцохдоо "Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд нийцүүлсэн Ерөнхийлөгчийн тухай хуулийн төслийг боловсруулж, өргөн барихаар манай яам ажиллаж байна. 70 гаруй хуулиар Ерөнхийлөгчид олгосон эрхийг хязгаарлах төсөл бичиж байгаа. Энэ нь юутай холбоотой вэ гэвэл, Үндсэн хуулийн 33.4-т "Ерөнхийлөгчид тодорхой бүрэн эрхийг зөвхөн энэ зүйлд заасан хүрээнд хуулиар олгож болно" гэсэн заалттай холбоотой" гэлээ. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна