Б.Буянтогтох: Иргэд байгаа вакциндаа хамрагдаад явах нь хамгийн зөв

Т.Алтансүх | Yazguur.mn
2021/05/04

Манай улсад өнөөдрийн байдлаар Vero Cell вакцины хангамж сайн байгаа. Вакцины сонголтгүй олон улс орон бий. Тэгэхээр энэ үед иргэд маань “Энэ вакциныг хийлгэнэ, тэр вакциныг хийлгэхгүй” гэж туйлширмааргүй байна. Байгаа вакциндаа хамрагдаад явах нь хамгийн зөв.

Хавдартай, архаг суурь өвчтэй, харшилтай хүмүүст Vero Cell вакцин тохирно. Эдгээр хүмүүс Vero Cell вакциныг хийлгэх бүрэн боломжтой. Эмчдээ үзүүлээд өвчнийх нь сэдрэлийн үе биш бол вакцинаа хийлгэх нь хамгийн зөв сонголт” хэмээн ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Буянтогтох хэллээ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна