Н.Төгсцогтын ментор төрх

Т.Алтансүх | Yazguur.mn
2021/05/04

Эх орондоо олимпын медаль авч ирсэн цөөн хэдэн боксчны нэг нь Н.Төгсцогт. Мэргэжлийн бокст хүч үзэхээр сэтгэл шулуудсан тэрээр IBO холбооны дэлхийн аварга болж, амжилтаа ахиулж чадсан. Өдгөө IBO холбооны хүчтэй тулаанчдын тоонд зүй ёсоор багтаж буй. Ийн дэлхий болоод эх орондоо дуулиан тарьж буй олимп, дэлхийн мөнгөн медальт, IBO холбооны дэлхийн аварга МУГТ Н.Төгсцогт ””Ментор Хаб””-д нэгджээ.

“Ментор Хаб” төсөл нь салбар бүрийн ур чадварлаг, мастеруудаас суралцах боломж бүхий үндэсний боловсрол, танин мэдэхүйн хөтөлбөр юм. Тухайн мэргэжлийн салбарт илүү олон жил ажилласан арвин туршлага мэдлэгтэй эксперт нь өөрийн арга техник, асуудал шийдвэрлэх загвараа шинэ залуу үеийн хүнд хуваалцахыг хэлнэ. Энэхүү төсөлд шилдэг 12 ментор өөрсдийн мэдлэг чадвар, хуримтлуулсан туршлага, ололт амжилт, алдаа оноогоо дэнслэн, залуу хойч үедээ зөвлөгөө болгон хүргэж байна. Иймд Н.Төгсцогт спортын салбартаа өнгөрүүлсэн олон жилийн туршлага, мэдлэгээ хойч үеийн залуустаа хуваалцахаар болжээ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна