Бүсгүйчүүдийн шинэ краш Улсын начин Д.Лхагвадорж

Т.Алтансүх | Yazguur.mn
2021/05/07

Бөх барилдаж, олны харц булаасан цөөн хэдэн сайхан харчуудын нэг бол Д.Лхагвадорж. Говь-Алтай аймгийн Чандмань сумын харьяат улсын начин, бөхийн чөлөөт барилдааны ОУХМ түүний өндөр нуруу, бие хаа, царай зүсээрээ баргийн залуусыг урдаа гишгүүлэхгүй гэж байгаа. Дээрээс нь уран барилдаанаараа наадамчин олноо баясгадаг шаггүй уран мэхтэй бөх. Түүнтэй барилдсан хэн болгон цол ахидаг гэх ам дамжсан яриа хүртэл байна билээ. Уран мэхээрээ олныг баясгаж явсан Д.Лхагвадорж энэ удаад дуугаараа бүсгүйчүүдийг уярааж, крашлуулж эхлэв.

Тэрээр “Никитон” хамтлагийн “Чи над шиг дурлаж чадах уу” дууг дуулж дуучин Б.Батчулуунаас дутахааргүй гэдгээ харуулаад амжив. Авьяас чадвараараа бүсгүйчүүдийг байлдан дагуулаад буй Д.Лхагвадорж “Скай циркл” ХХК гэх барилгын компанитай аж. Дээрээс нь “Монгол шуудан”-гийн дэд захирлын албан тушаал хашдаг байна.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна