Төрсөн ахыгаа 76 удаа хутгалж хөнөөгөөд өөрөө амиа хорложээ

Т.Алтансүх | Yazguur.mn
2021/05/07

Өнгөрөгч лхагва гариг буюу энэ сарын 5-нд Баянгол дүүргийн 2-р хорооны Барилгын 7/1-р байранд оройны 22 цагийн орчимд хүн амины хэрэг гарсан гэх мэдээлэл цагдаагийн байгууллагад иржээ.

Уг мэдээллийн дагуу цагдаагийн албан хаагчид хэргийн газар очиход 33 настай эрэгтэй М бусдын гарт цээж, хэвлий, өгзөг гэх мэт газруудад 76 удаа хутгалуулж онц хэрцгийгээр амиа алдсан байжээ. Хэргийн газраас LG маркийн гар утас, автомашины түлхүүр зэргийг эд мөрийн баримт болгон хураан авч, гэмт  хэрэгтнийг эрэн сурвалжилж эхэлсэн байна.

Гэтэл өчигдөр буюу энэ сарын 6-ны өдрийн 16 цагийн орчимд бусдын гарт амиа  алдсан  М-ийн төрсөн дүү 32 настай, эрэгтэй Т СБД-ийн Хангай хотхоны 502-р байрны 9 давхараас унаж амиа егүүтгэжээ. Түүний бичлэг “Хангай” хотхоны камерын бичлэгт товч тодорхой үлдсэн байна. Тэрээр амиа  егүүтгэхээс  өмнө согтууруула х ундаа хэрэглэж, 8 хуудас гэрээслэ л бичиж үлдээсэн байна. Гэрээслэлдээ тэрээр хэргээ хүлээж “Би хүн алсан” утга бүхий зүйлс бичсэн байжээ. Хэргийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэст  шалгаж байна.

Энэ хэргийг мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байна. Хэрэг мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа тул гэм буруугийн асуудлыг шүүх эцэслэн шийдвэрлэнэ.



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 192.82.82.249
    2021/05/08

    Энэ лав алалцах дуртайгаараа АН-ын хүн байх.

    Хариулах