Н.Баярмөнх: Битүү орчинд, агааржуулагч ажиллаж буй үед халдвар илүү хол зайд, цар хүрээ ихтэйгээр тархаж байна

Т.Алтансүх | Yazguur.mn
2021/05/09

Баянзүрх дүүргийн Засаг даргын тамгын газрын зарим хэлтэс гадна талбайд үйл ажиллагаа явуулна

Улаанбаатар хот өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн. Тэр ч утгаараа маргааш буюу 2021.05.09-ны өдрөөс эхлэн иргэдэд зарим төрийн үйлчилгээг үзүүлж эхлэх юм. Ингэхдээ иргэдийн хамгийн ихээр үйлчлүүлдэг зарим хэлтсийг Баянзүрх дүүргийн Засаг даргын тамгын газрын гадна байрлуулж, халдвар хамгааллын дэглэм мөрдүүлж, үйл ажиллагаа явуулахаар Баянзүрх дүүргийн Онцгой комиссоос төлөвлөлөө.

Тухайлбал

Баянзүрх дүүрэг дэх Улсын бүртгэлийн хэлтэс

Баянзүрх дүүрэг Газар зохион байгуулалтын алба

Баянзүрх дүүргийн Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс

Баянзүрх дүүргийн Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтэс

Баянзүрх дүүргийн Санхүү, төрийн сангийн хэлтсүүд тус тус гадна байрлаж ажиллах юм. Гадна байрлаж ажиллах байшингийн хувьд Баянзүрх дүүргийн жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх төвөөс хийсэн “Баянзүрхэд үйлдвэрлэв” байшинд ажиллана.


Яагаад гадна ажиллаж байгаа шалтгааныг Баянзүрх дүүргийн Засаг дарга Cөөс тодруулахад:

“Халдвар судлаачдын хэлж буйгаар Коронавирусын халдвар нь битүү орчинд, агааржуулагч ажиллаж буй үед илүү хол зайд, цар хүрээ ихтэйгээр тархаж байгаа нь тогтоогдсон. Тиймээс нэгдүгээрт иргэдийн эрүүл мэнд аюулгүй байдлыг хамгаалах, хоёрдугаар төрийн алба хаагчдын эрүүл мэнд аюулгүй байдлыг хамгаалах, гуравдугаарт төрийн үйлчилгээг зогсолтгүй үргэлжлүүлэх зорилгоор иргэдийн хамгийн их төрийн үйлчилгээ авдаг хэлтсүүдийг гадна байрлуулсан. Иргэд та бүхэн төрийн үйлчилгээг авахдаа халдвар хамгааллын дэглэмээ чанд мөрдөж, төрийн алба хаагчдын тавьсан шаардлагыг биелүүлээрэй” гэж Баянзүрх дүүргийн Онцгой комиссоос мэдээллээ.




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна