Л.Оюун-Эрдэнэ: Цар тахлыг богино хугацаанд даван туулсан 10 улсын нэг болно

Т.Алтансүх | Yazguur.mn
2021/05/10

Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар байгуулагдаад 100 хоногт хийсэн ажлын тайлангаа 37 сэтгүүлчид өнөөдөр /2021.05.10/ танилцуулав.

Тэрбээр мэдээллийнхээ эхэнд КОВИД-19 өвчний улмаас нас барсан иргэдийн ар гэрээс уучлалт гуйв. Ингээд дараах мэдээллийг товчхон өглөө.

-Хөл хорио тавих болгонд шинээр бүртгэгдэх тохиолдлын тоо багасч, хөл хорио сулрахаар тохиолдлын тоо нэмэгддэг. Хөл хорио 1 сая хүн халдвар авч, нас барсан хүний тоо 10 мянга давах байсан. Ингээд хөдөлгөөнийг хорьж, халдварыг хумих үүний хажуугаар эдийн засгаа аварч үлдэх шаардлагатай тулгарсан. 

Цар тахал бол эдийн засагтай урвуу хамааралтай. Эдийн засаг -5,3 хувь, төсвийн алдагдал ДНБ-ий 12.3 хувийг эзэлж, төсөв тасалдсан үе байсан. Эхний хоёр үзүүлэлтээс улбаалж, зах зээлд эргэх ёстой байсан 7.9 их наяд төгрөг Монголбанкин дээр гацсан. Арилжааны банкууд зээл гаргахаа больсон. Аж ахуй нэгжүүд үйл ажиллагаагаа явуулахаас айж, төлөвлөгөөгөө болж эхэлсэн. Тийм учраас зах зээл дээр байгаа бэлэн мөнгөний хомсдол үүсч, 68.9 мянган ажлын байр шууд байхгүй болсон. Ийм нөхцөл байдалтай шинэ Засгийн газар нүүр тулсан. Ингээд эдийн засгаа дэмжих үүднээс дараах арга хэмжээг аваад байна.

Үүнд:   

  • Ажлын байрыг дэмжих зээл 681,1 тэрбум зээл гаргаж, 8373 иргэн, 1526 ААН олгосон.    
  • Монголбанкны Репо санхүүжилт болох 341,8 тэрбум төгрөгийг 605 иргэн, 1214 ААН олгосон.   
  • Ипотекийн зээл 236,9 тэрбум төгрөгийн зээлийг 2242 нийслэл, 997 орон нутагт олгоод байна. 

Хэрэв хөл хорио тогтоогдоогүй байсан бол нэг сая орчим хүн халдварт өртөж, нас барсан хүний тоо 10 мянгад хүрэх эрсдэлтэй байсан гэдгийг ХӨСҮТ-өөс бидэнд хэлж байгаа юм. Олон улсын зөвлөх үйлчилгээний байгууллагуудтай хамтран ажиллах явцдаа эрдэмтэн, судлаачдын үг үнэн байж гэдгийг би өөр дээрээ ойлгож байна. 

 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна