Орхон аймгийн иргэдийн төлөөлөл Н. Алтанхуяг, С.Ганбаатар нарыг эргүүлэн татах иргэдийн гарын үсэг цуглуулж эхэлжэ

Т.Алтансүх | Yazguur.mn
2021/05/10

Орхон аймгийн иргэдийн төлөөлөл Н. Алтанхуяг, С.Ганбаатар нарыг эргүүлэн татах иргэдийн гарын үсэг цуглуулж эхэлжээ.

Тэд "Н. Алтанхуяг, С.Ганбаатар нар Орхон аймгийн олон мянган иргэдийн итгэлийг уландаа гишгэж албан тушаал эрх мэдлийн төлөө УИХ-ын гишүүний эрх мэдлээ ашиглан хууль бус үйлдэл гарган цар тахлын онцгой нөхцөлд төрийн эсрэг үймээн самуун дэгдээж байгааг эсэргүүцэж байна. Орхон аймгийн иргэд бид УИХ-ын гишүүнээс нь эргүүлэн татах шаардлага бүхий гарын үсэг цуглуулж байна" гэсэн лоозон байршуулсан байна.

Мөн тэд "Бид Ардчилсан намыг сонгоогүй. Бие дааж нэр дэвшсэн хүнийг сонгосон." гэжээ.

Ирж байгаа иргэдийн 90 хувьд тэднийгдэмжиж байгаа аж.

Дашрамд дурдахад, Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг 2019 онд АН-ын гишүүнчлэлээс хасагдсан байдаг. Тэрээр 2020 оны УИХ-ын сонгуулиар Орхон аймагт бие даан нэр дэвшиж парламентын гишүүнээр сонгогдсон. Харин тэрээр өнгөрөгч баасан гараг /2021.04.30/-т АН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх болсноо мэдэгдэж, УИХ дахь АН-ын бүлэгт нэгдэн орох хүсэлтэй буйгаа мэдэгдсэн. Мөн МАХН-ын гишүүнчлэлээс гарч АН-д элсэж буйгаа С.Ганбаатар мэдэгдэж, удалгүй Ерөнхийлөгчийн сонгуульд АН-аас нэр дэвшигчийг тодруулах дотоод сунгаад өрсөлдөж, ялагдсан.

Эх сурвалж: zuv.mn



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.