А.Чингүүн НОСК-ын мэдээлэл, технологи ОНХХэлтсийн даргаар томилогджээ

Т.Алтансүх | Yazguur.mn
2021/05/10

Согтуудаа лайв хийж, олонд "f*ck me" нэрээр илүү танигдсан загвар өмсөгч А.Чингүүн Нийслэлийн орон сууц корпорацын Мэдээлэл, технологи олон нийттэй харилцах хэлтсийн даргаар томилогджээ. Загвар өмсөгчөөс гадна хувиараа бизнес эрхэлж, олны өмнө нүүрээ тахалж явсан тэрээр ийнхүү төрийн алба хашиж эхлэв. 

 Түүнийг уг албан тушаалд томилсон хүн нь НОСК-д шинээр очсон гүйцэтгэх захирал М.Говьсайхан гэх. М.Говьсайхан нь хотын дарга Д.Сумьяабазарыг УИХ-ын гишүүнээр ажиллаж байхад түүний туслах байсан бөгөөд 2020 онд СХД-ээс НИТХ-ын төлөөлөгчөөр сонгогджээ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна