"Магнай трейд ХХК-ийн тогооч 12 давхраас унаж нас баржээ

Т.Алтансүх | Yazguur.mn
2021/05/11

Өчигдөр буюу энэ сарын 10-ны өдөр Сүхбаатар дүүрэгт байрлах  "Магнай трейд ХХК-ний байрнаас хүн унаж нас барсан хэрэг гарсан байна.

Тодруулбал, Тус төвийн 12-р давхарт байрлах ажилчдын хоолны газарт тогооч эрэгтэй 39 настай Б нь Магнай трейд ХХК-ний байрны 12-р давхраас унаж нас барсан байжээ.

Хэргийг одоогоор Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээрт хэлтэст мөрдөн шалгаж байна. Цагдаагийн байгууллагаас юуны учир өндрөөс унаж нас барсан шалтгаан нөхцөлийг тогтоох бөгөөд задлан шинжилгээний хариугаар гаднын нөлөө байсан эсэх нь тодорхой болох аж.

Эх сурвалж: tsahiur.mn



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна