30-60 саяд хэвлэх ваучерийг Б.Батцэцэг сайдын компанид 592 саяар хэвлүүлжээ

Т.Алтансүх | Yazguur.mn
2021/05/11

Өнгөрсөн онд тэтгэврийн зээлтэй ахмадуудын өрийг төрөөс тэгэлж өгсөн. Тэгвэл энэ удаад тэтгэврийн зээлгүй ахмадуудад нөхөн төлбөр олгож, 238 мянган ахмадад нэг сая төгрөг хүртэлх дүнтэй үнэт цаасыг эзэмшүүлээд, тавдугаар сарын 21-нээс мөнгөжүүлэх ажлыг эхлээд байгаа юм.

Тэгвэл нэг сая төгрөгийн үнийн дүн бүхий ваучерийг харьяа хороодоор нь дамжуулан тарааж эхэлжээ. Ваучер хэвлүүлэхэд мөн л өртөгтэй. Нэг сая төгрөгийн ваучерийг хэвлүүлэхийн тулд “Эрдэнэс Монгол” ХХК-наас 592 сая төгрөг зарцуулжээ.

Угтаа бол хэвлэлийн газрууд 30-60 сая төгрөгийн хооронд хэвлэх боломжтой байж. Гэтэл тус 592 сая төгрөгийг Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн“Монголын үнэт цаас хэвлэл” ХХК хэвлэсэн байна. Сайд Б.Батцэцэгийн хэвлэлийн компани руу 2020 оны гуравдугаар сарын 19-нд “Эрдэнэс Монгол” ХХК 297,180,255 төгрөг БОНД ХЭВЛЭЛТ утгатайгаар шилжүүлжээ. Үүний дараа 2020 оны тавдугаар сарын 06-нд дахин 295,422,315 төгрөг шилжүүлсэн байна. Ингээд бондын ваучерний хэвлэлт нэрийдлээр хагас тэрбум буюу 592,602,570 төгрөгийг “Монголын үнэт цаасны хэвлэл” компани “идэж” орхиж.

Вакцинд хамрагдсан иргэдэд данс руу нь мөнгө шилжүүлж болоод байхад ахмадуудад төвөг учруулж, ваучер олгох хэрэг юун. Дээрээс нь ваучер хэвлүүлэх нь хүртэл илүү зардал тээж байхад хоорондоо мөнгө идэж, дайтах хэрэг байхгүй л байлтай.

Эх сурвалж: eguur.mn



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна