"Хараа" голд таван настай хүүхэд живж, амиа алджээ

Т.Алтансүх | Yazguur.mn
2021/05/13

Сэлэнгэ аймгийн төвөөс зүүн урд зүгт 174 км-т орших Баянгол сумын Гонир багийн 5 дугаар хэсгийн “Бургасан тохой” гэдэг газар бага насны 2 хүүхэд “Хараа” голын эрэг дээр тоглож байгаад 1 хүүхэд нь голд осолджээ. Энэ тухай дуудлагыг өчигдөр буюу тавдугаар сарын 12-ны өдрийн 17:52 цагт өгчээ.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Баянгол сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 40 дүгээр анги, Мандал сумын Цагдаагийн хэлтэс, Эрүүл мэндийн төвийн ажилтнууд эрэн хайх хайх ажиллагааг зохион байгуулж, мөн өдрийн 21:45 цагт  осолдсон газраас 4.5 км-ийн зайнаас 5 настай, хүүхдийн цогцсыг олж, сумын Цагдаагийн хэлтсийн мөрдөгчид шилжүүлж өгчээ.

Эх сурвалж: ОБЕГ



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна