Хүүхдийг гурван наснаас эхлэн цэцэрлэгт авдаг болно

Т.Алтансүх | Yazguur.mn
2021/05/13

Манай улсад сургуулийн өмнөх боловсрол буюу цэцэрлэгийн нас 2-5 байдаг. Тэгвэл БШУ-ны яам сургуулийн өмнөх боловсролыг 3-5 нас байх бодлого барина гэж салбарын сайд хэллээ. Тэрээр “Сургуулийн өмнөх нас буюу таван насныхныг цэцэрлэгт 100 хувь хамруулна. Хүүхэд харах үйлчилгээ болон өдөр өнжүүлэх боломжийг нээж өгөх ёстой юм билээ. 

Цаашдаа сургуулийн өмнөх боловсролын тогтолцоог 3-5 болгож, 0-3 насыг хүүхэд харах үйлчилгээ болон эцэг эхчүүдэд нь хоёр насны хүүхдийн хувьсах зардлыг олгох зарчмаар явна. Боловсролын ерөнхий хууль, Сургуулийн өмнөх, бага, дунд боловсролын хууль, Дээд сургуулийн хууль, Судалгааны их сургуулийн хуулийг ирэх долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлээд удахгүй УИХ-аар хэлэлцүүлнэ” гэлээ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна