Н.Учрал: Сонгуулийн өмнө Нийгмийн даатгалын сангаар шоу хийдгээ боль

Т.Алтансүх | Yazguur.mn
2021/05/13

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2021.05.13/ нэгдсэн хуралдаан үргэлжилж байна.  

Хуралдаанаар УИХ-ын гишүүн Т.Энхтүвшин нарын долоон гишүүний өргөн барьсан Нийгмийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэж байна. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд байр сууриа илэрхийлж байна. 

Тухайлбал, УИХ-ын гишүүн Н.Учрал "Өнөөдрийн хуулийг зарчмын хувьд дэмжиж байна. Косметик хагалгаа хийх нь зохимжгүй. Засгийн газар нь Нийгмийн даатгалын шимтгэлийг нэмнэ гээд оруулаад ирдэг. Гишүүд нь бууруулна гээд хууль санаачилдаг. Тэтгэврийн насын наашлуулдаг, цаашлуулдаг. Сонгууль болгоны өмнө Нийгмийн даатгалын сангаар оролдож, шоу хийдэг байдлаа болих хэрэгтэй" хэмээн байр сууриа илэрхийлэв.

Харин УИХ-ын гишүүн Т.Доржханд "Халдварын хүндрэлийн үед Нийгмийн даатгалын шимтгэл, ачааллыг бууруулах нь зүйтэй. Нийгмийн даатгал, тэтгэврийнхээ шинэчлэлийг хийж байгаа бол Засгийн газар яаралтай оруулж ирэх хэрэгтэй байна. Энэ хоёр хувийг хуримтлалын санд оруулах боломж байна, энэ асуудлаа уялдуулах шаардлагатай байна" гэж ярилаа. 

Эх сурвалж: zindaa.mn



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна