Х.Булгантуяа: НДШ-ийг төлүүлэхийн төлөө татварын байцаагч нар шиг ажиллах хэрэгтэй

Т.Алтансүх | Yazguur.mn
2021/05/13

УИХ-ын чуулганы хуралдаанаар Г.Ганболд тэргүүтэй долоон гишүүний өргөн барьсан Нийгмийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. Үүнтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Х.Булгантуяа дараах байр суурийг илэрхийллээ.

Тэрээр "Иргэд Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийг хаалттай байгууллага гэж дүгнэдэг. Тэнд ямар хүмүүс байдаг нь тодорхойгүй, гаргаж байгаа шийдвэр нээлттэй бус, нийгмийн даатгалын шимтгэл төлөгч бидний мөнгийг системийн бус, эрсдэлтэй банкинд байршуулж алдсан гэж иргэд ярьж байна. Нийгмийн даатгалын ерөнхий газрын ажил муу байна. Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн дөнгөж 23.4 хувь нь нийгмийн даатгалын шимтгэл төлж байна. Иргэдийг нийгмийн даатгалын шимтгэлд хамруулъя гэж араас нь огт хөөцөлдөхгүй байна. Харин татварын байгууллага татвараа авахын тулд араас нь нэлээд хөөцөлддөг. Нийгмийн даатгалын тухайд хянаж шалгадаг байцаагч ихтэй. Түүнээс бус иргэдийг хамруулахын төлөө сайн явахгүй байна. Мөн нийгмийн даатгалын шимтгэл төлснөөр иргэдэд өөрсдөд нь ямар давуу тал үүсдэг вэ гэдгийг сайн тайлбарлаж ойлголт өгөхгүй байна. Өнөөдөр ажилд ороод нийгмийн даатгалын шимтгэл төлж байгаа 20 гаруй настай залуу тэтгэвэрт гараад өнөөдөр тэтгэвэр авч байгаа хүмүүс шиг тэтгэвэр авна гэвэл үнэхээр хэцүү" гэсэн юм.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна