Т.Тулгат: Засгийн газрын 10 их наядын төлөвлөгөө нь социализм руу ухраж байна

Т.Алтансүх | Yazguur.mn
2021/05/13

АН-ын дарга М.Тулгат, Ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Өнөрбаяр нар цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна.

АН-ын дарга М.Тулгат: Нэг жилийн хугацаанд хөл хорио тогтоож, цар тахалд бэлдэж байсан нь туйлын хангалтгүй болох нь тодорхой болж байна. Цар тахлын үеэр зарцуулсан 5.1 их наяд, гаднын тусламжийн 659 сая ам.долларын зарцуулалт одоог хүртэл шилэн биш байна. Манай улс 2020 оны төсөвт тодотгол хийхгүй явсаар байгаад цаг үеийн нөхцөлд тохироогүй ашиггүй зардал их гаргасан. 2021 оны эхний саруудад энэ байдлаар давтагдсаар байна. 10 их наядын төлөвлөгөө нь социализм руу ухрах, хувийн байгууллагуудыг хязгаарлах, сонгогчдын саналыг худалдаж авахад чиглэж байна.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна