М.Мөнхшүрийг таниагүй алба хаагч гурван сар цалингийн 20 хувь хасуулав

Т.Алтансүх | Yazguur.mn
2021/05/13

Өнгөрсөн сарын 27-ны өдөр ЦЕГ-ын ХМТ-ийн ахмад М.Мөнхшүр Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт зорчиж явах үедээ үүргээ гүйцэтгэж, гудамж талбайд эргүүлд гарч байсан цагдаагийн алба хаагч руу, намайг танихгүй байна уу хэмээн дарамталж, ёс зүйгүй аашилсан мэдээлэл цацагдсан.

 Тодруулбал, 2021 оны 04-р сарын 26-нд 11 цаг 40 минутад буюу СХД-ийн нутаг дэвсгэрт 21-р хороолол орчимд цагдаагийн ахмад М.Мөнхшүр ..40 улсын дугаартай автомашинаар хөдөлгөөнд оролцсон байна. Энэ үеэр  зогсоож шалгасан алба хаагчийг хэл амаар доромжилж, зүй бусаар  харьцаж байгааг хэд хэдэн жолооч  харсан байна. Дээрх мэдээг зарим мэдээллийн сайтуудад нийтлэгдсэн даруйд тэрээр өөрийн цахим хуудсаараа дамжуулан тайлбар бичсэн байдаг. Тэрээр ийм зүйл болоогүй сэтгүүлч нартай муудсан асуудал байгаа. Харин муудсандаа надаас хариу авч байна. Би тэр үед гэртээ байсан. Надад ямар ч ЛАНД маркийн машин байхгүй хэмээн бичсэн билээ. Гэтэл өнөөдөр өглөө “Цагдаагийн алба хаагчдын эхнэрүүд” гэх нэртэй группэд үнэн болохыг баталж загнуулж , дарамтлуулсан алба хаагчийн эхнэр У... гэдэг эмэгтэй пост оруулжээ.

No description available.

ЦЕГ-ийн ХМТ-ийн Цагдаагийн ахмад М.Мөнхшүрт загнуулж цагдаагийн алба хаагч сахилгын шийтгэл ноогдуулж, цалингийн 20 хувь хасаж шийтгэж байгаад эхнэр нь гомдолтой байгаагаа бичжээ. Мөн худлаа гээд байсан үнэн шүү дээ. Яагаад манай нөхөр зүгээр ажлаа хийснийхээ төлөө арга хэмжээ авахуулж М.Мөнхшүр зүгээр өнгөрч байгаа юм бэ гэжээ. Үүргээ гүйцэтгэж байгаад М.Мөнхшүрт хэл амаар доромжлуулж, дарамтлуулсан цагдаагийн алба хаагч эхнэр гурван хүүхдийн хамтаар амьдардаг. Мөн нөхөр нь ганцаараа ажилладаг учраас цалингийн арга хэмжээ авхуулах нь хүнд тусаж байгаагаа бичсэн байна.

Ташрамд мэдээлэхэд М.Мөнхшүрийг ЗГХЭГ-ын дарга , Хууль зүйн сайдын албыг 20 гаруй жил хашсан Ц.Нямдоржийн хамаарал бүхий этгээд гэх мэдээлэл бий. Мөн тэрээр уг асуудлыг нам дарах чадалтай хууль зүйн “Дэд сайд” артай гэдгээ ч зарлан тунхагласаар явжээ. “Дэд сайд” ар нь Ц.Нямдоржийн үг сөрж байсан түүхгүй тул тэрээр ийм бардам байсаар иржээ.

Гэтэл түүний эдгээр том “Ар”-ууд нь энгийн алба хаагчийнхаа цалинг хасаад өнгөрсөн бололтой. М.Мөнхшүр нь цагдаагийн албанд ногоон гэрлээр тушаал ахиж цол нэмсээр өнөөгийн албан тушаалдаа очсон байдгийг ч гэрчлэх гэрчүүд цагдаа дотроо олон бий аж. Харин ийнхүү М.Мөнхшүрийг таниагүй гэсэн шалтгаанаар энгийн алба хаагч цалингаа хасуулж , эрх мэдэлтний хамаарал бүхий М.Мөнхшүр нь сүлжээний бизнесээ цэцэглүүлж , сошиолд сэтгүүлчийг занаж суух нь хэр шударга вэ ?

Ийнхүү нэгэн алба хаагчийн эхнэрийг хэлсэн шиг :Алба хаагчаа өөрийг нь таньсангүй хэмээн ёс зүйгүй харьцаж , ёс бус үйлдэл гаргасан М. Мөнхшүрийн гурван хүүхэд бүтэн хоолтой үлдэж, М.Мөнхшүрийг таниагүй зогсоож шалгасан энгийн алба хаагчийн гурван хүүхэд тал хоолтой гурвын гурван сарыг өнгөрүүлэхээр боллоо.
No description available.

No description available.

No description available.

No description available.

No description available.

Эх сурвалж: check.mn



Сэтгэгдэл (6)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 150.129.142.89
    Өчигдөр

    Нямбаатар сайдаа таниагүй гэж арга хэмжээ авдаг болоо юу наад ахмадаа халаач чаддаг юм бол ийм ёс зүйгүй нийгмийн уур бухимдалтай болгосон хүнийг

    Хариулах
  • 64.119.20.71
    2021/05/14

    хүмүүсийг хуулиа сахисан гүй гэнэ тэгсэн хирнээ өөрсдөө худлаа юм яриад л ядарсан ард иргэд ажилчиддаа бааварлана яачихсан нийгэм бэ хүний нэр бариад сурчихсан хүнтэй харьцаж сураагүй өөрсдийгөө өндөрт өргөсөн хурган дээд тушаалтнуудыг зөрчил гаргах болгонд нь шийтгэх ёстой шдээ хэдэн ядарсан ажилчин ард иргэдээ шийтгэж торгож чадхаас өөр юм хийж чадахаа байжээ номхон морь ноолоход амар гэдэг шиг л юм болж байх шиг байна даа арай арай яахнуудээ Мөнхшүр гэдэг хүн адилхан гэр бүл үр хүүхэдтэй байж арайчдээ ухамсрын доройтол болсон хүн байна даа

    Хариулах
  • 202.55.188.81
    2021/05/14

    Энэ ямар гуламжинл хүнтэй харьцаж цагдаагийн зовлонг үзсэн биш.автоматаар л сургуулийг нь төгссөн болж,ажил хийсэн болж ерөнхий газар гэх зөөлөн олбогтой газар сууж байгаа балай амьтан гэдэг нь ойлгомжтой.тэр 1 ядарсан цагдаад арга хэмжээ авна гэдэг бол арай л байна шүү

    Хариулах
  • 202.126.90.64
    2021/05/14

    Адилхан нг тогооноос хоол идэж байж нэг нэгнээ яаж бга н цагдаа нар ч өрөвдөлтэй юмаа нэг дарга орж ирээд л загнаад л амьдралар н тоглож бна хүн хүнээ хайрлж амьдараа хүнд нэр үлдээс цол дарга үлдэхгүй шүү

    Хариулах
  • 64.119.19.6
    2021/05/13

    Энэ мөнхшүр гэдэг орк авгайн нөхөр нь бас нэг авилгачин орк бдаг. Юу юу ч үгүй гуйлгачид байсан.

    Хариулах
    • 37.29.40.15
      2021/05/14

      Tiim l bgaa