Б.Сэвжидмаа: Дэлхийд тархаж байгаа коронавирусийн гурван төрлийн мутац манай улсад бүртгэгдээгүй

Т.Алтансүх | Yazguur.mn
2021/05/13

ЭМЯ-ны 11 цагийн мэдээллийн үеэр Герман улсын Мартин Лютер Гутенбергийн их сургуулийн Удам зүйн хүрээлэнгийн судлаач, доктор Б.Сэвжидмаа холбогдож шинэ коронавирусийн талаар мэдээлэл өгч, асуултад хариуллаа.

-Коронавирусийн талаарх мэдээллийг үзэгчиддээ хүргэнэ үү?

-Коронавирусийг хамгийн их тээгч, дамжуулах магадлалтай амьтан бол сарьсан багваахай. Сарьсан багваахай нисэх үед биеийн дулаан нь 37-40 градус хүрдэг бөгөөд энэ үед их хэмжээний коронавирус ялгардаг. Гэхдээ энэ коронавирус нь хүнд халдварлаж, өвчин үүсгэдэггүй. Харин мутацт орж, өөрчлөгдсөнөөр өвчин үүсгэдэг. Saras cov-2 вирус гарснаас хойш дэлхий дахинд судалж байна. Вирус мутацт орох нь хэвийн үзэгдэл. 2020 онд Европт гарсан мутац нь эрдэмтдийн анхаарлыг татсан. Өнөөдрийн байдлаар дэлхий дээр 12000 төрлийн мутацт орсон Saras cov-2 төрлийн вирус бүртгэгдсэн байна. Гэхдээ мутац бүхэн хүнд хэлбэрээр халдварлахгүй. Одоогоор гурван төрлийн мутац тархалтын хурдлыг нэмэгдүүлж, дархлааг дарангуйлах шинж тэмдэгтэй гэж эрдэмтэд үзсэн. Монгол Улсад энэ гурван төрлийн мутац илрээгүй байна.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна