“Pfizer”-ийн вакцин коронавирусын хувилбаруудын эсрэг үр дүн үзүүлжээ

Г. Энх-Амгалан | Yazguur.mn
2021/05/13

АНУ-ын “Pfizer” компанид гарган авсан вакциныг хийлгэсэн хүмүүсийн 90 орчим хувьд нь Японд илрээд буй коронавирусын хувилбаруудын эсрэг үйлчлэх эсрэг биет үүссэнийг тогтоожээ.

Ёкохама хотын их сургуулийн судлаачдын баг вакцины хоёр тунг хийлгэсэн, коронавирусээр халдварлаж байгаагүй 105 хүнд судалгаа хийжээ. Ингэхэд тэдний 90-94 хувьд нь Их Британи, Өмнөд Африк, Бразилд тархсан хувилбартай тэмцэх эсрэг биет үүссэн байсан бол 97 хувьд нь Энэтхэгт илэрсэн хувилбарын эсрэг биет үүссэн байна.

Мөн Японд цар тахал дэгдсэнээс хойш тархсан коронавирусний эсрэг үйлчлэх эсрэг биет 99 хувьд нь үүссэн байсныг судлаачид тогтоожээ. Одоогоор Япон улс нь “Pfizer”, Германы “BioNTech” компанийн хамтран гарган авсан вакцинд л хэрэглэх зөвшөөрөл олгоод байгаа юм.

Японд илүү хурдан халдварладаг хувилбарууд тархах болсонтой холбоотойгоор халдварын дөрөв дэх давлагаа нүүрлээд байгаа боловч коронавирусын вакцинжуулалтын явц нь Их Британи, Израил, АНУ зэрэг орнуудтай харьцуулахад удаан байгаа ажээ. 

Эх сурвалж: montsame.mn



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна