Согтуу үедээ Туул голд машинтайгаа живсэн 4 иргэнийг аварчээ

Т.Алтансүх | Yazguur.mn
2021/05/14

БЗД-ийн 11-р хороо Баянзүрхийн гүүрнээс Хар хошуу орох замд Туул голд согтуу иргэд автомашинтайгаа усанд урсаж байна гэх дуудлагыг шөнийн 01:42 цагт өгчээ.

Аврах ангийн бүлгийн дарга, дэслэгч Д.Энхбаяраар ахлуулсан 5 албан хаагч, 1 автомашинтайгаар ослын газар хүрэлцэн очиход 30-31 настай, эрэгтэй Т, Б, М, 28 настай, эмэгтэй Т нар Toyota Sai загварын автомашинтай Туул голын дунд хойд талд автомашинтайгаа живж байсныг завь, аврах олс ашиглан амь насыг нь аварчээ



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна