ХӨСҮТ-ийн эмч А.Амбасэлмааг Гавьяат эмч цолоор шагнахаар болжээ

Т.Алтансүх | Yazguur.mn
2021/05/14

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр 11:40 цагаас эрүүл мэндийн салбарынханд төрийн дээд одон, медаль гардуулна. Цар тахлын үед цаг наргүй ажиллаж буй эрүүл мэндийн салбарынхан төрийн дээд одон медаль хүртэх бөгөөд энэ хүндтэй эрхмүүдийн дунд ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны даргаар ажиллаж байсан халдвар судлаач эмч А.Амбасэлмаад Монгол Улсын Гавьяат эмч цол олгохоор болжээ. 

Мөн эрүүл мэндийн салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан эмч, сувилагчдыг Ерөнхийлөгч төрийн өндөр дээд одон, медалиар шагнах юм байна. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна