Ардын хувьсгалын 100 жилийн баяр наадмын найруулагч өнөөдөр тодорно

Т.Алтансүх | Yazguur.mn
2021/05/14

Энэ жил Тулгар төрийн 2230, Их Монгол Улс байгуулагдсаны 815, Ардын хувьсгалын 100 жилийн ой тохиож буй билээ. Хэдий цар тахалтай ч баяр наадмаас өмнө тархалтыг нь намдааж, Үндэсний их баяр наадмыг тэмдэглэнэ гэж албаныхан мэдээлсэн. 

Улмаар Үндэсний баяр наадмын концертын найруулагчийг өнөөдөр тодруулах аж. Наадмын нээлт, хаалтыг найруулах найруулагчийг Үндэсний их баяр наадмын комиссоос сонгон  шалгаруулдаг.

Энэ жилийн хувьд Үндэсний урлагийн их театрын захирал Г.Цоггэрэл, УДЭТ-ын ерөнхий найруулагч Н.Наранбаатар, “Hero” энтертайнмент студийн захирал Б.Баатар нарын нэр дэвшсэн гэх таамаг олон нийтийн дунд өрнөөд буй юм. Түүхэн тэгш ой тохиож буй учраас энэ удаа Үндэсний их баяр наадмыг гурвуулаа хамтарч найруулж магадгүй гэсэн яриа ч сонсогдож байна.

Найруулагч Н.Наранбаатарын хувьд 2016, 2017, 2018 оны баяр наадмын найруулагчаар гурван жил дараалан ажилласан бол Г.Цоггэрэл найруулагч 2019 оны наадмын ерөнхий найруулагчаар ажиллаж байсан. Харин "Херо"  энтертайнмент студийн захирал Б.Баатар 2020 оны үзэгчгүй наадмын концертыг анх удаа найруулсан юм.




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна