Сүүлийн 24 цагт 515 шинэ тохиолдол бүртгэгдэж, 9 хүн нас барлаа

Т.Алтансүх | Yazguur.mn
2021/05/14

Коронавируст халдварыг илрүүлэхээр сүүлийн хоногт улсын хэмжээнд хийсэн шинжилгээний хариуг  ЭМЯ-ны хэвлэлийн ажилтан Б.Ууганбаяр танилцууллаа.

Тавдугаар сарын 12-ны 11:00 цагт мэдээлэл хийснээс хойш сүүлийн 24 цагт нийт 10 гаруй мянган хүнээс  лабораторид шинжилгээ хийсэн байна. Үүнээс 515 тохиолдол шинээр бүртгэгдлээ. Монгол Улсын нийт батлагдсан тохиолдол 47,548 боллоо.

Шинээр илэрсэн тохиолдлыг танилцуулбал,

Батлагдсан тохиолдлын  нь 472 Улаанбаатар хотод бүртгэгдсэн байна. Орон нутагт нийт 43 тохиолдол батлагдлаа. 

Сүүлийн 24 цагт есөн хүн нас барсан байна. Нас барсан иргэд эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан.

Нийтдээ 193 хүн коронавирусийн халдвараар нас бараад байна. Нас барсан хүмүүсийн ар гэр, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.

Нийтдээ 4,525 хүн эмчлэгдэж байна.

 Биеийн байдлыг үнэлбэл:

  • Маш хүнд 116
  • Хүнд 514
  • Хүндэвтэр 1,451
  • Хөнгөн 2,444 хүн байна.

Сүүлийн 24 цагт нийт 1,548 хүн эдгэрч,  нийт эдгэрсэн хүний тоо 37,281 боллоо.

Хөнгөн хэлбэрээр өвчлөн гэртээ тусгаарлагдаж, өрхийн эрүүл мэндийн төвөөс хяналт тавьж  байгаа 4349 хүн байна. Нийтдээ 666 хүнийг гэрт нь үлдээх үү эсвэл эмнэлэгт хэвтүүлэх үү гэсэн тандалтыг хийж байгаа.

 Дотоодын халдварыг танилцуулбал: Хоёр дахь дэгдэлт

Хөдөө орон нутагт сүүлийн 24 цагт 106 тохиолдол шинээр бүртгэгдсэн ба нийт халдварын тоо 5,035 боллоо. Ингэснээр Монгол улсын 21 аймгийн 20-н аймагт нь халдвар бүртгэгдээд байна.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна