Х.Нямбаатар: 60 мянган камер суурилуулбал гэмт хэргийн гаралт багасна

Т.Алтансүх | Yazguur.mn
2021/05/14

УИХ-ын чуулганаар Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. Хуулийн төсөлтэй холбогдуулан Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар дараах байдлаар байр сууриа илэрхийллээ.

Тэрээр "Өнөөдөр манай улсын зам, нийтийн эзэмшлийн гудамж талбайд 6000 орчим камер байгаа. Үүний 30 хувь нь огт ажилладаггүй. Бас 30 хувь нь ашиглалтын шаардлага хангадаггүй. Цаашид хилийн боомтоос эхлээд зам, гудамж талбайд 60 гаруй мянган камер суурилуулбал камерын хяналтын системд бүрэн шилжиж чадна гэсэн дүгнэлтэд хүрч байгаа. Энэ бүхнийг хийхэд 300 гаруй сая ам.долларын санхүүжилт шаардлагатай. Торгуулийн орлогоос жил бүр камераа нэмж стандартын дагуу суурьлуулъя. Ашиглалтын зардлыг нь мөн торгуулийн орлогоос орон нутагт нь олгоё гэж байгаа юм. Камерын хяналтын системтэй болсоноор гэмт хэргийн гаралт буурна гэсэн судалгаа бий" гэлээ.



Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.161.39
    2021/05/18

    Наад зах нь автобусны буудлаа чөлөөлж чадахгүй байгаа зам хариуцсан байгууллагаа ажлыг нь хийлгээчээ.Яажлаа хийхгүй цалин авдаггийг болиулаачээ.

    Хариулах
  • 66.181.161.39
    2021/05/18

    Эхлээл замын уулзваруудаа бүгдийг замержуулж лэггүй жолооч нараа дэгэнл оруул тэгээд цаашилж үз.

    Хариулах