"Friends" цувралын тусгай анги энэ сард цацагдана

Т.Алтансүх | Yazguur.mn
2021/05/14

Нью-Йорк хотын хөгжилтэй зургаан залуугийн түүхийг өгүүлэх "Найзууд" цувралынхан 25 жилийнхээ ойн дээр эргэн нэгдэж, тусгай бүтээл гаргахаар болсон талаараа мэдэгдсэн.

Улмаар зураг авалтаа өнгөрсөн оны дөрөвдүгээр сард эхлүүлээд байсан юм. Тэгвэд үзэгчдийн дунд хүлээлт үүсгээд буй тус уран бүтээлийн албан ёсны трейлэр цацагджээ. Түүнчлэн тус кино тавдугаар сарын 27-ны өдрөөс эхлэн HBO MAX-аар гарахаар болсон байна. 

Тусгай ангид олны танил, алдартай уран бүтээлчид тоглосон гэдгээрээ онцлог юм. Тухайлбал:

  • BTS
  • Жастин Бибер
  • Лэди Гага
  • Дэвид Бекхэм
  • Синди Кроуфорд
  • Кара Делевинь
  • Эллиотт Гүлд
  • Жеймс Майкл Тейлор зэрэг алдартнууд тусгай ангид тоглосон байна.

Тус цуврал нь "Emmy" шагнал гардуулах ёслолын зургаан төрөлд, "Алтан бөмбөрцөг" наадмын нэг төрөлд тус тус ялалт байгуулж кино урлагийн шилдгүүдийн нэгд тооцогддог байна.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна