Б.Баасанцогттой хувийн харилцаатай байсан эмэгтэй анх бичлэгийг нь цацсан

Т.Алтансүх | Yazguur.mn
2021/05/14

УИХ-ын чуулганаар Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. Уг хуулийн төслийн агуулга нь камерын хяналтын системыг сайжруулах юм. Зарим УИХ-ын гишүүн камерын бичлэгийг ашиглаж хүний эрхэнд халдаж байгаа асуудлыг сөхөж байлаа. Үүнтэй холбогдуулан Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар гишүүдийн асуултад хариулахдаа "Өмгөөлөгч Б.Баасанцогттой холбоотой орц, цахилгаан шатны камерын дүрс цацагдсан. Б.Баасанцогттой хувийн харилцаатай эмэгтэй нь тэр бичлэгийг гар утсан дээрээ бичиж аваад анх цацсан юм билээ. Ингэж хүний эрхийг зөрчдөг явдлыг хуулиар хязгаарлаж эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг болно.

Цагдаа нар энгэрийн камерыг 2010 оноос хойш хэрэглэж байгаа. Тодорхой дүрэм журамтай ашигладаг. Цагдаагийн энгэрийн камераас бичлэг алдагдсан гэх асуудлыг ажлын хэсэг гаргаад шалгаж байна. Давхар хяналттай байсан хуулийн байгууллагуудаас алдагдсан байж болзошгүй гэж үзэж байгаа учраас ажлын хэсэг гаргасан. Дүгнэлтээ удахгүй танилцуулах байх" гэлээ. 



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.9.46.218
    2021/05/15

    Iim balai otsognogchiig niited ileruulsen n zuv.

    Хариулах