Сэлэнгэ мөрөнд осолдсон эмэгтэйн цогцос 43 хоногийн дараа олджээ

Х.Буян-Эрдэнэ | Yazguur.mn
2021/06/06

Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Тээл багийн Тэгш булан гэдэг газар 10 хүн

Сэлэнгэ мөрнийг завиар гатлах явцад завь нь хөмөрч 7 хүн усанд осолдсон.  

Эрэн хайх ажиллагааг 5 дугаар сарын 2-ны өдрийг хүртэл зохион байгуулж, 4 хүний цогцсыг олж, 3 хүний цогцос олдоогүй тул эрэн хайх ажиллагааг ар гэрийнхэнтэй нь зөвшилцөж зогсоосон байсан. Энэ сарын 3-ны өдөр Тосонцэнгэл сумын Сэлэнгэ багийн Эрлийзийн ферм гэдэг газар Сэлэнгэ мөрнөөс 32 настай иргэн У-ийн цогцос олдсон байна. Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид Сэлэнгэ мөрөнд осолдсон эмэгтэйн  цогцсыг уснаас  гаргаж,  Цагдаагийн газрын бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн байна.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна