Ахлах ахлагч Э.Даваажамц дөрөв дэх өдрөө гүйж, Ховдын Дарви суманд иржээ

Х.Буян-Эрдэнэ | Yazguur.mn
2021/06/06

Ховд аймгийн Буянт сумын харьяат, Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн хөгжимчин, ахлах ахлагч Э.Даваажамц Ховдоос Улаанбаатар хот хүртэл 1500 км зайд гүйхээр 2021 оны зургаадугаар сарын 2-ны өдөр гараанаас гарсан. Тэрбээр өнөөдөр Ховд аймгийн Дарви сумын нутагт иржээ.

Э.Даваажамц гурван сарын хугацаанд бэлтгэл хийсэн бөгөөд өдөрт 40-45 км гүйснээр долоодугаар сарын 10-ны өдөр буюу Монгол Улсын Төрийн далбааны өдөрт зориулсан цэргийн ёслолын жагсаалын үеэр Улаанбаатар хот, Сүхбаатарын талбайд барианд орохоор тооцоолсон байна.

Э.Даваажамц нь дунд сургуулийн сурагч байхдаа гүйлтийн спороор хичэээллэдэг байжээ. Энэ удаагийн гүйлтээ Монгол Улсад Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 100 жил, Ховд аймаг байгуулагдсаны 90 жилийн ой, ирэх жил буюу 2022 онд тохиох Ардын Хатанбаатар Магсаржавын нэрэмжит зэвсэгт хүчний 123 дугаар анги байгуулагдсаны 100 жилийн ойд зориулж буй аж. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна