Ч.Болортуяа: Засгийн газар цаашид аль болох хатуу хөл хорио тогтоохгүй гэсэн байр суурьтай байгаа

Т.Алтансүх | Yazguur.mn
2021/06/08

Коронавируст халдварын тархалт нэмэгдэж байна. Тиймээс Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа нийслэлд хатуу хөл хорио тогтоох эсэх асуудал олны анхаарлын төвд байна. Энэ талаар Ерөнхий сайдын Хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяагаас тодруулахад "Засгийн газар цаашид аль болох хатуу хөл хорио тогтоохгүй гэсэн байр суурьтай байгаа. Манай улсад цар тахлын эсрэг дархлаажуулалт амжилттай үргэлжилж байна. Эрдэмтдийн зөвлөл болон Эрүүл мэндийн яамнаас өгч буй мэдээллээр вакцины бүрэн тунд хамрагдаад 14-өөс дээш хоносон иргэдийн халдвар авах эрсдэл эрс буурч байгаа тул зургаадугаар сарын 15-наас өвчлөлийн тохиолдол буурна гэж байгаа. Өнөөдрийн байдлаар Эрүүл мэндийн яам болон Улсын Онцгой комиссоос хөл хорио тогтоох санал оруулаагүй" гэсэн юм.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна