"Булган ундрага" ХК болон "Мерекс" ХК-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байна

Т.Алтансүх | Yazguur.mn
2021/06/08

2021 оны 6 дугаар сарын 08-ны өдөр энгийн арилжаагаар 32 хувьцаат компанийн 666,451,691.98 төгрөгийн үнийн дүн бүхий 8,636,404 ширхэг хувьцаа арилжигдсанаас 12 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 19 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 1 үнэт цаасны ханш тогтвортой байлаа. Үүнээс "Булган ундрага" ХК (BUN+14.93%) болон "Мерекс" ХК (MRX +7.69%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Ариг гал" ХК (EER -15.00%) болон "Сонсголон бармат" ХК (SSG -14.36%)-ийн  хувьцаа хамгийн их уналттай байлаа.

“Үндэсний хувьчлалын сан" хамтын хаалттай ХОС-ийн 58,269 ширхэг нэгж эрхийг нийт 14,783,175 төгрөгөөр арилжигдсан байна. 

Энэ өдөр компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд нийт 1 ширхэг үнэт цаас 102,000 төгрөгөөр арилжигдсан байна.

ТOP-20 индекс 1.02 хувиар буурч, 33720.82 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 3,666,921,529,836.73 төгрөг боллоо. 

Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.   



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна