Тэмдэглээгүй саналын хуудасны тоо нэр дэвшигч С.Эрдэнийн авсан саналаас давав

Т.Алтансүх | Yazguur.mn
2021/06/09

Монгол Улсын Ерөнхийлөгчийн найм дахь удаагийн сонгуулийн санал хураалтын дүнг Сонгуулийн ерөнхий хорооноос нэгтгэх ажил үргэлжилж байна. 

23:00 цагийн байдлаар нийт 2,087 хэсгийн хорооноос 1,767 буюу 84.7% нь саналын дүнгээ ирүүлжээ. Уг урьдчилсан дүнгээр МАН-аас нэр дэвшигч У.Хүрэлсүх олонхын буюу 67.4%-ийн санал аваад байна. 

Харин "Зөв ХҮН электорат" эвслээс нэр дэвшигч С.Энхбат 20.7%, АН-аас нэр дэвшигч С.Эрдэнэ 5.9%-ийн санал авчээ.

Одоогийн байдлаар тэмдэглэгээгүй саналын хуудсын тоо 67,290 байгаа нь нэр дэвшигч С.Эрдэнэд санал өгсөн иргэдийн тооноос даваад байгаа юм. Тэрбээр 65,597 хүний санал авсан байна. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна