У.Хүрэлсүх төрсөн өдрөөрөө тангараг өргөнө

Х.Буян-Эрдэнэ | Yazguur.mn
2021/06/10

Монгол Улсын Ерөнхийлөгчийн найм дахь удаагийн сонгуульд МАН-аас нэр дэвшигч У.Хүрэлсүх ялалт байгууллаа. Тэрбээр саналаа өгсөн нийт сонгогчийн  805.430 буюу 67.8 хувийн санал авч үнэмлэхүй ялалт байгууллаа. Өөрөөр хэлбэл, хамгийн бага ирцтэй Ерөнхийлөгчийн сонгуульд хамгийн их санал авсан Ерөнхийлөгчөөр түүхэнд үлдэж байна.

Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн дагуу  тэрбээр зургаан жилээр нэг удаа Төрийн тэргүүнээр ажиллах юм.  Түүний тангараг өргөх ёслол хэзээ болох нь олны анхаарлыг татаж байна.  Монгол Улсын Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолын журамд "…Монгол Улсын Их Хурал Ерөнхийлөгчөөр сонгогдсон гэж үзэж бүрэн эрхийг нь хүлээн зөвшөөрсөн хууль гаргасны дараа Ерөнхийлөгч Улсын Их Хурлаас товлон тогтоосон өдөр, цагт Монгол Улсын Их Хуралд Монгол Улсын Үндсэн хуулиар тогтоосон тангараг өргөнө" гэсэн байдаг.  Тэгвэл шинэ Ерөнхийлөгч зургадугаар сарын 14-нд тангараг өргөх талаар зарим хэвлэлээр мэдээлж эхэлжээ. Зургадугаар сарын 14 бол У.Хүрэлсүхийн төрсөн өдөр юм. Тэрбээр 1968 оны зургадугаар сарын 14-нд төрсөн. Ийнхүү У.Хүрэлсүх төрсөн өдрөөрөө Х.Баттулгаас Төрийн тэргүүний тамгыг гардах бололтой.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна