Монгол Улсын хэмжээнд У.Хүрэлсүхэд хамгийн олон саналыг Баянзүрхчүүд өгчээ.

Т.Алтансүх | Yazguur.mn
2021/06/10

Монгол Улсын хэмжээнд У.Хүрэлсүхэд хамгийн олон саналыг Баянзүрхчүүд өгчээ.

Монгол Улсын 8 дахь удаагийн Ерөнхийлөгчийн сонгууль амжилттай болж өрнөлөө. 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулийг бодвол нэгнийгээ харлуулалт бага, аль болох хүлээцтэй, эв нэгдэлтэй өрсөлдлөө гэж судлаачид үзэж байна. Харин нэр дэвшигчдээс үл хамаарах эрсдлүүд тэднийг тойрсонгүй дайрлаа. Жишээлбэл энэ удаагийн сонгууль нэр дэвшигчдийн хариуцлагагүй ч юм уу, тоомжоргүй байдлаас болж мэтгэлцээнгүй болсон гэж хэлж болно. Гэсэн хэдий ч иргэд сонгогчид үүнд массаараа бухимдалгүй бас өвчин зовлонг ойлгож, цахим хэлбэрээр нэр дэвшигчдийг судалж сонголтоо хийв. Ингээд та бүхэнд сонгууль өгсөн иргэдийн идэвхи, оролцоо хэрхэн байсныг судалгаагаар харуулая.

Монгол Улсын хэмжээнд 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуульд санал өгөх сонгогчдын үндсэн тоо нь 2.041.985 байснаас Гадаад улсад 7394, “Түр хасав” тэмдэглэгээтэй 109.344 иргэн байж. Үүний 1,210,628 буюу 59.35###/span#< нь саналаа өгчээ. Насны ангилалаар авч үзвэл 544,863 эрэгтэй, 665,765 эмэгтэй сонгуульд оролцож. Үүнд эрэгтэйчүүдийн оролцоо сул байгааг харууллаа. Түүгээр ч зогсохгүй энэ жилийн хувьд 18-19 насны анх удаа сонгууль өгч буй залуусын 56,45###/span#< нь сонгуулиа өгч идэвхи чармайлттайгаа харуулсан бол 20-35 насны залуус мөн л адил сонгуулиа хангалттай сайн өгч чадсангүй.

Түүхийн хуудсыг нээж үзвэл 1992 оноос хойш Шат шатны сонгуульд 18-35 насны иргэдийн 40% хүрэхгүй хувь нь сонгуульд оролцдог гэх судалгаа байдаг. Энэ жилийн хувьд ч давтагдсан бололтой. Гэхдээ энэ ирц муу байгаа нь нэг талаараа хөдөө орон нутагт бүртгэлтэй Улаанбаатар хотод амьдардаг залуус сонгуулиа өгч чадаагүйдээ холбоотой гэж судлаачид үзэж байна. Тэд бүгд санал өгөх юм бол 49-55% руу дөхөх магадлалтайг ч онцолжээ.

Одоо харин та бүхэнд нэмэлтээр шинээр сонгогдсон Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийг хамгийн олох хувь дэмжсэн газар болон хамгийн олон санал өгсөн иргэдийн мэдээллийг сонирхуулая.

Тухайлбал Монгол Ардын Намаас нэр дэвшигч Ухнаагийн Хүрэлсүх Сүхбаатар аймгийн иргэдийн 87,3###/span#< буюу 23215 сонгогч санал өгсөн нь хамгийн өндөр хувьтайгаар ялалт байгуулсан газар нь болжээ. Харин хамгийн олон иргэний санал буюу 82796 саналыг Баянзүрхчүүд Ухнаагийн Хүрэлсүхэд өгчээ.

Улс төрчдийн хүрээнд Ерөнхийлөгчийн сонгуульд Баянзүрх, Сүхбаатар аймагт аль нэг нам, эвсэл ялалт байгуулсан тохиолдолд “Ямар ч асуудалгүй” олонхи болж, ялалт байгуулдаг гэх ам дамжсан яриа бий.  Энэ ч биелэлээ болж Сүхбаатар аймагт хамгийн өндөр хувьтайгаар, Баянзүрхэд хамгийн олон иргэний саналыг авч ялалт байгуулжээ.

 

Нэмэлтээр уншигч та бүхэнд судалгааг танилцуулья



Нэр дэвшигчдийн авсан саналын тоо, хэсгийн хорооны ирцийн дүн мэдээ /Урьдчилсан байдлаар/

 

 

 

Аймаг, дүүрэг

 

 

Ирц

/хувиар/

 

Хэсгийн хороо

Нэр дэвшигчдийн

МАН

У.Хүрэлсүх

 

АН

С.Эрдэнэ

“Зөв хүн электорат” эвсэл

Д.Энхбат

авсан санал

 

1

Архангай

55.8

105 

23 870

(72.1%) 

6 186

(9.2%) 

3 046

(18.7%) 

2

Баян-Өлгий

58.7

97 

27 041

(87.2%) 

 1 563

(5%)

2 424 

(7.8%)

3

Баянхонгор

55.7

 102

23 522 

(84.2%)

1 898 

(6.8%)

2507 

(9%)

4

Булган

56.1

70 

17 825 

(82.8%)

1 401

(6.5%) 

 2 290

(10.6%)

5

Говь-Алтай

57.8

88 

18 336

(87%) 

1 099 

(5.2%)

1 640

(7.8%) 

6

Говьсүмбэр

61.0

 9

5 032 

(80%)

414

(6.6%) 

846

(13.4%) 

7

Дархан-Уул

56.0

40

24 714

(72.5%)

1 628

(4.8%)

7 764

(22.8%)

8

Дорноговь

61.0

57 

20 434

(77.8%) 

1 476

(5.6%) 

4 336

(16.6%) 

9

Дорнод

55.5

72 

21 291

(78.8%) 

1 433

(5.3%) 

4 292

(15.9)

10

Дундговь

53.3

 52

 12 786

(83.2%)

856 

(5.6%)

1 726

(11.2%)

11

Завхан

61.1

109 

22 058

(81.1%) 

1 915

(7%) 

3 220

(11.8%)

12

Өвөрхангай

55.8

110 

32 879

(84.1%) 

1 915 

(4.9%)

4 284

(11%) 

13

Өмнөговь

52.7

61 

17 870

(78.8%) 

1 625

(7.2%) 

3 170

(14%) 

14

Орхон

58.9

38

27 408

(74.3%)

1 530

(4.1%)

7 962

(21.6%)

15

Сүхбаатар

64.6

65 

23 215

(91.2%) 

880

(3.5%) 

1 356

(5.3%) 

16

Сэлэнгэ

51.2

56 

25 149

(75.2%) 

2 401

(7.2%) 

5 901

(17.6%) 

17

Төв

54.5

98 

26 481

(82.5%) 

1 560

(4.9%) 

4 073

(12.7%) 

18

Увс

58.6

92 

23 642

(86.4%) 

1 063

(3.8%) 

2 689

(9.9%) 

19

Ховд

60.3

91 

24 366

(76.3%) 

3 349

(10.4%) 

4 176

(13.3%) 

20

Хөвсгөл

55.9

 129

25 758

(71.3%) 

3 776

(10.5%) 

6 588

(18.2%) 

21

Хэнтий

63.7

89 

26 356

(84.7%) 

2 361

(7.6%) 

2 393

(7.7%) 

 

 

 

Дүүрэг

 

 

Ирц

/хувиар/

 

 

Хэсгийн хороо

Нэр дэвшигчийн авсан санал

МАН

У.Хүрэлсүх

 

АН

С.Эрдэнэ

“Зөв хүн электорат” эвсэл

Д.Энхбат

 


1

Сүхбаатар

64.3

42

32 710

(60.6%)

3 193

(5.9%)

18 090

(33.5%)

2

Чингэлтэй

59.7

 

35 830

(66%) 

2 757

(5.1%) 

 15 680

(28.9%)

3

Сонгинохайрхан

58.7

 102

79 244 

(71.6%)

4 742

(4.3%) 

26 692 

(24.1%)

4

Баянгол

66.5

77

48 954

(55.9%)

8 361

(9.5%)

30 249

(34.5%)

5

Хан-Уул

63.4

 62

43 237

(57.5%) 

 4 063

(5.4%)

27 890

(37.1%) 

6

Баянзүрх

60.6

103 

82 796 

(63.3%)

5 627

(4.3%) 

42 414

(32.4%)

7

Багануур

59.1

11

7 940

(75.4%)

670

(6.4%)

1 920

(18.2%)

8

Налайх

58.7

13

10 309

(76.1%)

667

(4.9%)

2 570

(19%)

9

Багахангай

64.8

2

1 492

(87.1%)

65

(3.8%)

155

(9.1%)

 

Улаанбаатар хот

61.6

457

 342 512

30145 

 165 660

 

 

 

 

 

Гадаадад байгаа иргэд

Нэрсийн жагсаалтад бүртгүүлсэн

/тоогоор/

 

Санал өгсөн

/  тоогоор/

Нэр дэвшигчийн авсан санал

МАН

У.Хүрэлсүх

 

АН

С.Эрдэнэ

“Зөв хүн электорат” эвсэл

Д.Энхбат

 


1

7394

5618

1 175 

160 

4 084 

 



Сэтгэгдэл (3)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 194.230.155.181
    2021/06/11

    Saihan tsag irj bn

    Хариулах
  • 194.230.155.181
    2021/06/11

    Uls oron maani ssihan amar taivan eruul saruul baigaasai da

    Хариулах
  • 192.82.78.186
    2021/06/10

    Баянзүрхчүүд хамгийн идэвхтэй оролцож мундаг байсан шүү.

    Хариулах