Жо Байден, Борис Жонсон нар харилцан хилээ нээх асуудлыг хэлэлцэнэ

Х.Буян-Эрдэнэ | Yazguur.mn
2021/06/10

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Европ дахь айлчлалаа эхлүүллээ. Тэрбээр Их Британид болох “Их 7”-гийн уулзалтад оролцох юм.

Жо Байден үүрэгт ажилдаа орсноос хойш анх удаа гадаадад айлчилж байна. Айлчлалын хүрээнд АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден, Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсон нар уулзах товтой байгаа юм. Уулзалтаар харилцан хилээ нээх асуудлыг хэлэлцэнэ.

Их Британийн Засгийн газрын мэдээллээс харахад жил бүр таван сая иргэн АНУ-д зорчдог бол 4.5 сая америк иргэн Их Британид зорчдог байна.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна