ЗТХЯ гадаах хашаагаа буулгажээ

Х.Буян-Эрдэнэ | Yazguur.mn
2021/06/10

Зам, тээврийн хөгжлийн яам “Хашаагүй Улаанбаатар” санаачилгыг дэмжиж зөв манлайлал үзүүлэхээр яамныхаа хашааг буулгажээ. Мөн унадаг дугуй тавих талбай гаргаж, цахилгаан машин цэнэглэх зориулалтын нарны зай суурилуулсан байна.

Хашаагаа буулгасан талбайгаа ашиглан явган хүний замаа өргөтгөж, мод тарих бөгөөд аж ахуй нэгж, байгууллагуудад гадаах хашаагаа буулгаж орчин тойрноо цэвэр цэмцгэр, ногоон орчин бүрдүүлэхэд анхаарал хандуулахыг уриаллаа. Уриалгад “Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 2-т “Эрүүл аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрхтэй” гэсэн заалтыг үндэслэн Монгол Улсын иргэний үндсэн эрх, эрх чөлөөг хангах зорилгоор Зам, тээврийн хөгжлийн яамнаас санаачлан байгууллагын хашаа, хашлагыг буулгах ажлыг эхлүүлэн Газрын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 6-д “Хот, тосгоны өнгө үзэмж, эрүүл ахуйн нөхцлийг сайжруулах, газрыг хамгаалах, нөхөн сэргээх шаардлагын дагуу газар эзэмшигч нь эзэмшилд авсан газрын 10-аас доошгүй хувийг ногоон байгууламжтай байлгана” гэж заасны дагуу ногоон байгууламж байгуулан тохижуулахаар ажиллаж байна. 

Иймд аж ахуй нэгж, байгууллагуудыг энэхүү хашаа, хашлага буулгах болон ногоон байгууламж байгуулах “Хашаагүй Улаанбаатар” санал, санаачлагыг дэмжиж хамтран ажиллахыг уриалж байна” гэжээ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна