МАН-аас том бүтээн байгуулалт нэхэх цаг иржээ

Т.Алтансүх | Yazguur.mn
2021/06/10

Сонгууль 2 жилийн дотор 3 удаа сонгууль болж өнгөрлөө бие бие рүүгээ нуруугаа харуулж байсан ялсан ялагдсан хүмүүс, өчигдөр оройноос эхлэн 2024 он хүртэл эвлэлдэж тэврэлдлээ.

 Харин ялсан намынхан дотроо дахин сонгууль болж лаа идэж байсан хүмүүс лууван идхийн төлөө уралдаж тасдалцан, хөлийн улаа эргэтэл гүйлдэж шинэхэн сэнтий нийхээ төлөө амиа өгөхөөс буцахгүй үйл явдлууд удахгүй эхэлнэ.

 Ардчилсан намын 4сайдын үе гэдэг шиг ерөнхий сайд ахин солигдож Монгол улс 1 жилийн хугацаанд 3 засгийн газрын нүүр үзэх үү?

 Удахгүй намын сонгууль хэрхэн болж өнгөрөх бол. МАХН болох Н.Энхбаярын нам МАН-д буцаад нэгдсэн дэнжин юу байгаа бол. Тэр өөрөө ямар 1 албан тушаал дээр очих уу, түүний хайртай хүү Э.Батшугар, намаа салгаад аваад явахад нь түүнтэй хамт байлдаад үлдсэн Баянсэлэнгэ, Тулга, Эрдэнэ-Жамъян гэх мэт хүмүүсээ албан тушаалаар шагнаж Хүрэлсүхийн буян хишигийг хүртэх үү? гээд асуудлууд зөндөө байна.

Ардчилсан нам хагаралтай, Хөдөлмөрийн үндэсний нам боловсон хүчин дутмаг энэ жилүүдэд улс төрийн 2 том хүчин эвлэлдэн нийлчхээд байхад 2024,2028,2032 онуудад МАН-аас өөр сонголт бидэнд юу байгаа вэ?

Тэр МАН тэр үед 3 ч хуваагдаж задарч магадгүй. Чи гэхдээ аль болох АН-аа бараадаж явбал залуу хүн зүгээр шүү. ХҮН бол зүгээр л дотоожны хөзөр. Бас нэмж хэлэхэд Ид шидийн орон, Лантуун дохион ХҮН бай, Ном, кофе, өглөө энэ тэр гэсэн өнгөлөн далдлалт хийж хөөрхий ядуусын зовлонгоор шоу хийж хар массын идэвхийг худалддаг Загдаагийн хойчийг залгамжлагч зальтай залууст итгэдэг гэнэн тэнэг үеэ ядаж хурдхан ардаа үлдээгээрэй дээ.

Манайхан бас л найгүй гэнэн гэдгийг сая мэдэрсэн шүү.

Яг одоо доо МАН энгэрийнхээ халаасанд АН-ыг хийчихсэн, өмднийхөө халаасанд ХҮН-ийг хийчихлээ. ХҮН-ий дотоожинд ид шидийн орон энээ тэрээ гэсэн хэдэн зальтай ТББ. Удахгүй тэд бүгд гулсаад МАН-ы дотоожруу нь орчихно.

Одоо цаашдаа нэг л арга бий, МАН-аас том бүтээн байгуулалт нэх, жагс, тэмц. Өөр замгүй.

Аль эсвэл ерөнхийлөгч маань Баялагтаа эзэн чигээрээ Социалист тогтолцоог эргэн авчирвал бид чинь яах билээ?

 

 



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.126.89.125
    2021/06/11

    Дэнчин гэж бичнээ сэтгүүлч гуай

    Хариулах